Дасгал хийсний дараа гаргадаг 7 алдаа

Хуучирсан мэдээ: 2014.05.02-нд нийтлэгдсэн

Дасгал хийсний дараа гаргадаг 7 алдаа

Хөдөлгөөний хүч

1. Бүх дасгалаа хийж дууссаны дараа амрахгүй шууд гарах

Эрчимтэй дасгалын үеэр зүрхний цохилт, цусны даралт ихэсдэг тул дасгалаа хийж дуусаад гүйлтийн зам дээр алхах, заал дотуур тайван алхаж биеийн дотоод хэмнэлийг хэвийн болгох

2. Сунгалт хийхгүй байх

Сунгалт нь дасгалын дараа бие хөндүүр болохоос сэргийлдэг. Сунгалт хийхгүй бол маргааш нь таны бие хөндүүр болж фитнесдээ явахаас төвөгшөөх, залхах нэг шалтагийг бий болгодог.

3. Дасгалаа дууссаны дараа тараг, самар гэх мэт бага хэмжээний уурагтай хүнс хэрэглэхгүй байх.

Энэ нь булчин нөхөн сэргэх, дасгал үр дүнтэй байхад тустай.

4. Хөлстэй хувцасаа солихгүй байх

5. Усанд орохгүй байх.

Хувцасаа сольж, усанд орох нь дасгалын дараа бие хөнгөрч, илүү үр дүн гарахад тустай.

6. Архи, пиво зэрэг алкохол хэрэглэх.

Хэрэв зайлшгүй шаардлагатай бол хангалттай ус уусны дараа, хамгийн бага нь 30 минутын дараа уух. Гэьч Алкохол хэрэглэх нь таны биений шингэнг гадагшлуулж, булчин нөхөн сэргэхийг зогсоодог тул дасгалын үр дүнг үгүй хийнэ.

7. Хангалттай нойр авахгүй байх

Унтах үед таны булчин нөхөр сэргэдэг бөгөөд унтаж байхдаа хүртэл хүн калори шатааж байдаг.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж