Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо буюу нэгдүгээр хорооллын арын гэр хорооллын дунд 20 сая төгрөгөөр хүүхдийн тоглоомын талбай барьжээ. Сонгинохайрхан дүүргээс зарласан тендерт "СБУ" ХХК шалгарч, энэ хороонд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлыг авсан байна. Ингээд 2013 оны 12 дугаар сард ажлаа дуусган, хүлээлгэн өгчээ. Гэтэл 20 сая төгрөгөөр барьсан тоглоомын талбай томчуудын битгий хэл хүүхдийн сэтгэлд нийцээгүй байна. Тус тоглоомын талбайг байгуулах хөрөнгө нь орон нутгийг хөгжүүлэх сангаас гарсан аж. Гэтэл өнөөдөр 20 сая төгрөгийн өртөгтэй хүүхдийн тоглоомын талбайд хүүхэд бараг тоглодоггүй ийм байдалтай байна.
О.САР