Парис-1924 зуны олимпийн үеэр зургаан сэтгүүлч хуралдан, AIPS буюу Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоог үүcгэн байгуулж байжээ. Боксын рингэн дээр хуралдсан энэхүү түүхт үйл явдал хожим 160 гаруй орныг нэгтгэсэн томоохон байгууллагын эхлэл байх юм гэж хэн ч санаагүй биз ээ. AIPS-ын анхны чуулганд тухайн үед 24 орон оролцож байсан аж.
Тэгвэл Азербайжаны нийслэл Баку хотноо дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1-ний өдрүүдэд АIPS-ийн 77-р чуулган болж, МССХ-ны өрөнхийлөгч Ч.Отгонбаатар, дэд ерөнхийлөгч Б.Цагаанбаатар нарын төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр мөн АIPS-ийн түүxт 90 жилийн ойг тэмдэглэж, ойн арга хэмжээнд Азербайжан улсын өрөнхийлөгч И.Алиөв, спортын сайд А.Рахимов нарын өндөр албан тушаалтнууд оролцсон байна.
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо нь 1990 онд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүнээр элссэн юм.
Б.ЭНХ