Эзэн нь тодорхойгүй авто машины граж олон байна

Хуучирсан мэдээ: 2014.05.02-нд нийтлэгдсэн

Эзэн нь тодорхойгүй авто машины граж олон байна

Орхон аймагт эзэд нь тодорхойгүй авто машины граж цөөнгүй байна. Жишээлбэл, Хүрэнбулаг багт Баян-Өндөр цогцолбор сургуулийн хойд хэсэгт, төв зам дагуу 130 орчим авто машины граж байгаа ч 50 орчим гражийн эзэд нь тодорхойгүй байгаа юм. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд иргэд, аж ахуйн нэгж албан байгууллагууд үл хөдлөх хөрөнгөө заавал бүртгүүлэх шаардлагатай бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээтэй болох хэрэгтэй гэдгийг хэллээ. Иргэд үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлэхээс зайлсхийх тохиолдол багагүй гардаг. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн татвар төлөхгүй байхтай шууд холбоотой хэмээн тайлбарлаж байгаа юм. Эхний ээлжид эдгээр гражийг бүртгэлжүүлэх бол дараагийн удаад хотын төв зам дагуу, А зэрэглэлийн бүсэд байрлаж буй гэдэг үүднээс нь гадаад үзэмжийг нь сайжруулах чиглэлээр тус багаас ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.

Б.ГАНБЯМБА

Эх сурвалж: www.erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж