УИХ-аар “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төслөөр санал хураалт явуулах үед УИХ-ын дарга З.Энхболд эсрэг кноп дарсан нь Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны хурлыг зарлахад хүргэсэн тухай мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар бид Ардчилсан намын Улстөрийн бодлогын хэлтэсийн дарга Д.Анхбаяраас тодруулахад “Хяналтын ерөнхий хорооны хурлыг зарлаагүй байгаа” гэх хариулт өглөө.
УИХ-ын дарга З.Энхболд 2012 оны УИХ-ын сонгуульд намын листээр нэр дэвшсэн юм. Тиймээс Засгийн газрын эсрэг санал өгсөн гэдэг утгаараа УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн нэгэн адил Хяналтын ерөнхий хорооны хурлаар хэлэлцэгдэж магадгүй гэх дуулиан дэгдээгээд байна.
Г.ДАРЬ