УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ УИХ-д өргөн барилаа. Тэрээр энэ талаарх хүсэлтээ өмнө нь Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягт өгсөн байсан бөгөөд дэгийн дагуу УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж байгаа юм байна.
Тэрээр хүсэлтдээ, “УИХ-ын гишүүн Х.Баттулга миний бие Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд ажлаа хийж гүйцэтгэнэ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын ажлаа өгөх хүсэлтээ УИХ-ын чуулганы хуралдаан хүргүүллээ” гэжээ. УИХ-ын чуулганы ирэх долоо хоногийн хуралдаанаар Засгийн газрын гишүүн Х.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэх юм байна.
Ш.ЧИМЭГ