Санхүүгийн зохицуулах хороо энэ долоон хоногт /дөрөвдүгээр сарын 29/ ээлжит хуралдаанаа хийж, санхүүгийн зах зээлд холбогдолтой шийдвэр гарган зарим компаниудын үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, зарим компанид тусгай зөвшөөрөл олгожээ. Хорооны хуралдаанаар уламжлал ёсоор үнэт цаасны, даатгалын, бичил санхүүгийн зохицуулалтын хүрээнд хэлэлцэн шийдвэр гаргасан байна.
Үнэт цаасны зохицуулалтын хүрээнд,
-Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/ -оос төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоов.
–Хорооны 2013 оны 454 дүгээр тогтоолоор батлагдсан заавар, дансны үлгэрчилсэн жагсаалт, санхүүгийн тайлан, түүний тодруулгад нэмэлт оруулах,
-Үнэт цаасны зах зээлд оролцогч тусгай зөвшөөрөл бүхий зохицуулалттай этгээдээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсийг нэг удаа чөлөөлөх,
–“Экспонэйшнл Фанд Менежмент” ХХК-д хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох,
–“Арилжаа импекс” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах,
–“Хийц Увс” ХК-ийн үнэт цаасыг бүртгэлээс хасах,
–“Шинэст” ХК-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчдээс Компанийн тухай хуулийн 57.1 дэх заалтыг хэрэгжүүлэх, хувьцааг худалдан авах саналыг зөвшөөрөх,
Даатгалын зохицуулалтын хүрээнд
–Хорооны 2013 оны 198 дугаар тогтоолоор батлагдсан журамд нэмэлт, өөрчлөлт оруулах,
-“Бодь даатгал” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтныг томилохыг зөвшөөрөх,
-“Изи инвестмент” ХХК-ийн даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох,
Бичил санхүүгийн зохицуулалтын хүрээнд
–“Эм Эй Эф” ХХК, “Тэнгэр аз инвест” ХХК, “Уггарвал” ХХК, “Даймондкапитал” ХХК, “Тунамалкапитал” ХХК, “Сайред” ХХК, “МТМЖТ” ХХК, “Саранфинанс” ХХК, “Номинцэнгэл” ХХК-уудад банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох,
-“Нарансансар ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн зээл, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгох,
-“Бал дивидэнд” ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох,
-“Элсэн сарнай” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох,
-“Тунгалаг-Энхжин” ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах талаарх шийдвэрийг тус тус гаргасан байна.
Б.МИШЭЭЛ