УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг унагасан. Энэ хуулийн төслийг яагаад унагасан талаар УИХ-ын гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.
Тэгвэл УИХ дахь бие даагч гурван гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх долоо хоногт өргөн барихаар болжээ. Тодруулбал, Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийн давхар хашиж болно гэсэн заалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуультай зөрчилдөж байгаа учраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэжээ. Хуулийн төслөө ирэх долоо хоногт УИХ-д өргөн барих аж.
Ш.ОЧ