“Nokia” гүйцэтгэх захирлаа сонгожээ

Хуучирсан мэдээ: 2014.05.02-нд нийтлэгдсэн

“Nokia” гүйцэтгэх захирлаа сонгожээ

“Nokia” компани гар утас үйлдвэрлэлийн нэгжээ “Microsoft” компанид зарсны дараа шинэ гүйцэтгэх захирлаа сонгожээ.

Шинэ гүйцэтгэх захирлаараа тус компанийн шугам сүлжээний хэлтсийн тэргүүн Ражив Сури томилогдсон байна. Тэрээр өчигдрөөс эхлэн албан ёсоор компанийг удирдаж эхэлсэн аж.

Ражив Сури нь 20 гаруй жил “Nokia”-ийн стратеги төлөвлөлт, маркетинг, борлуулалтыг хариуцан ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж