Нийслэлийн зарим уулзварын гэрлэн дохио ажиллахгүй байна | News.MN

Нийслэлийн зарим уулзварын гэрлэн дохио ажиллахгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Нийслэлийн зарим уулзварын гэрлэн дохио ажиллахгүй байна

Нийслэл хотын хэмжээнд өнгөрсөн оны нэг­дүгээр сараас эхлэн БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Зам тээврийн оновчтой систем” төсөл хэрэгжүүлж, нийслэлийн гол замуудын 26 уулзварт хяналтын камер байрлуулж, 44 цэгт замын хөдөлгөөний хурд мэдрэгч суурилуулан, хоёр газарт мэдээлэх сам­бар байгуулахаар төлөвлөөд байсан билээ.

Одоогоор нийслэлд 17 уулзвар, шинээр нэмж 28 уулзварт гэрлэн дохиог суурилуулаад байгаа. Гэтэл  ши­нээр суурилуулсан гэрлэн дохио амралтын өдрүүдэд нийслэлийн зарим дүүргүүдэд ажиллахгүй байгаа нь олныг бухимдуулж байна. Тухайлбал өнөөдөр хуучнаар IV дэлгүүрийн урд талын замын уулзвар, 32-ын тойрог орчмын гэрлэн дохио ажиллахгүй байгаа талаар иргэд манай сайтад хандлаа. Иргэдийн хэлж байгаагаар эдгээр шинэ гэрлэн дохиог суурилуулсны дараа хэсэг хугацаанд ажиллаж байгаад одоо сүүмийх ч гэрэлгүй болжээ. Энэ нь жолооч нарт бэрхшээл учруулж, замын түгжрэл үүсэхэд нөлөөлж байгааг холбогдох хүмүүс анхааралдаа авна биз ээ.

Д.ДОЛГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж