Нийслэл хотын хэмжээнд өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Зам тээврийн оновчтой систем” төсөл хэрэгжүүлж, нийслэлийн гол замуудын 26 уулзварт хяналтын камер байрлуулж, 44 цэгт замын хөдөлгөөний хурд мэдрэгч суурилуулан, хоёр газарт мэдээлэх самбар байгуулахаар төлөвлөөд байсан билээ.
Одоогоор нийслэлд 17 уулзвар, шинээр нэмж 28 уулзварт гэрлэн дохиог суурилуулаад байгаа. Гэтэл шинээр суурилуулсан гэрлэн дохио амралтын өдрүүдэд нийслэлийн зарим дүүргүүдэд ажиллахгүй байгаа нь олныг бухимдуулж байна. Тухайлбал өнөөдөр хуучнаар IV дэлгүүрийн урд талын замын уулзвар, 32-ын тойрог орчмын гэрлэн дохио ажиллахгүй байгаа талаар иргэд манай сайтад хандлаа. Иргэдийн хэлж байгаагаар эдгээр шинэ гэрлэн дохиог суурилуулсны дараа хэсэг хугацаанд ажиллаж байгаад одоо сүүмийх ч гэрэлгүй болжээ. Энэ нь жолооч нарт бэрхшээл учруулж, замын түгжрэл үүсэхэд нөлөөлж байгааг холбогдох хүмүүс анхааралдаа авна биз ээ.
Д.ДОЛГОР