Анатолий Максюта. Фото: Кирилл Чуботин / "Коммерсантъ»
Украины эдийн засгийн хөгжлийн яам энэ оны эхний улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний уналтыг нэг хувь гэж үнэлэв. Энэ тухай орлогч сайд Анатолий Максюта мэдээлсэн тухай УНИАН дамжуулжээ. Харин орлогч сайд чухам ямар хугацаанд эдийн засаг буурсныг хэлээгүй байна.
Өмнөх улиралд нь эдийн засгийн өсөлт 3,7 хувьд хүрсэн байна. Оны эхний гурван сард аж үйлдвэрийн үйлдвэрлэл таван хувиар унасны улмаас дотоодын нийт бүтээгдэхүүн доошилжээ. Барилгын салбарын уналт 6,4 хувьтай байлаа. Харин хөдөө аж ахуйд зургаан хувийн өсөлт ажиглагдав.
Украины Засгийн газар жилийн дотор эдийн засгийн уналт гурван хувиар буурна гэж дүгнээд байна. Хамгийн муугаар төсөөлөхөд уналт есөн хувь хүрнэ гэсэн таамаглал бас байгаа ажээ.
Харин сөрөг хандлага ирэх жилээс тогтворжиж өсөлт 1,7 хувь болно гэж Максюта хэлсэн байв. Гадны хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж украинчууд найдаж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР