Цахилгааны хязгаарлалт хийснээс гэрлэн дохио саатжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.01-нд нийтлэгдсэн

Цахилгааны хязгаарлалт хийснээс гэрлэн дохио саатжээ

Хүнсний 4-р дэлгүүр, “Өлзий” төв орчмын замын гэрлэн дохио яг одоогоор ажиллахгүй байна. Иргэдийн мэдээллийн дагуу Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэргэжилтнээс энэ талаар тодруулахад, дээрх хэсэгт “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас түр зуурын цахилгааны хязгаарлалт хийж, шугамын сүлжээ солих, зарим техник хэрэгслийг засварлах ажил явуулж байгаатай холбоотойгоор гэрлэх дохио түр хугацаанд ажиллахгүй болсон тухай тайлбар өглөө. Цахилгааны хязгаарлалт 18:00 гэхэд дуусах бөгөөд одоогоор дээрх уулзваруудад замын цагдаа нар биечлэн зохицуулалт хийж байгаа ажээ.  

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж