Өөрөө өөртэйгөө ярих нь тийм муу зуршил биш, ялангуяа энэ нь өөрөө өөрийгөө хянах үйл явцад оролцдог.
2010 онд Торонто Скарборо-гийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар дотоод дуу хоолойгоо ашиглах нь зан үйлийг удирдахад чухал үүрэгтэй хэмээн "Acta Psychologica" сэтгүүлд нийтлэгджээ.
"Бид бүгд өөрийнхаа зан үйлийг хянахын тулд, жишээлбэл: ядарсан байсан ч үргэлжлүүлэн гүй гэж өөрийгөө ятгах, бялуу ихээр идмээр санагдсан ч идхээ зогсоох, маргааны үед бие барих гэх мэт өөрсөддөө байнга мессеж илгээж байдаг" гэж судалгааны ахлагч, философийн ухааны доктор Алекса Таллет ярьжээ.
Судалгаанд хамрагдсан хүмүүсийн заримынх нь дуу хоолой үүсгэх аппаратыг түр ажиллагаагүй болгож, нөгөө хэсэгтэй харьцуулан даалгаваруудыг гүйцэтгүүлсэн байна.
Мөн " Сайн дурынхны оролцсон олон тест шалгуурын үеэр даалгаварыг гүйцэтгэх явцдаа хүмүүс өөрийн дотоод дуу хоолойгоо ашиглахгүй байх үедээ сайн бодоогүй, түргэн шийдвэрүүдийг гаргаж байжээ. Өөрөө өөртөө бодлоо үгээр илэрхийлж чадахгүй байх үедээ өөрийгөө хянах чадваргүй болж байсан" гэж Инзлихт хэлжээ.
Сонирхолтой зүйл дурьдвал:
- Биднийг бодож бас бичиж байхад дуу хоолой үүсгэдэг дууны хөвч бага зэргийн дуу чимээ үүсгэхэд хүрэлцэхгүй хэлвэлзлийг үүсгэдэг байна.
- Интроверс хүмүүс өөрөө өөртэйгөө ярилцах нь гадаад орчинтой харилцаа холбоо тогтооход бэтгэж өгч тусалдаг.
- Соронзон резонанст томографи ашиглан эрдэмтэд үг бүрийн тархинд яаж импульс өгч байгааг олж тогтоон, кома-д орсон хүмүүсийн бодол санааг унших боломжтойг нээсэн байна.
Эх сурвалж: www.psyarmenia.com, www.bbc.co.uk
Р.МӨНХЖИН