Google онлайн дуу хөгжмийн үйлчилгээтэй боллоо | News.MN

Google онлайн дуу хөгжмийн үйлчилгээтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Google онлайн дуу хөгжмийн үйлчилгээтэй боллоо

Google компани Amazon-ын хөгжмийн шинэ үйлчилгээтэй төстэй клауд үйлчилгээг тавдугаар сарын 10-ны өдрөөс өөрийн сүлжээгээр нэвтрүүлж эхэлсэн ч, хараахан албан ёсоор зарлаагүй байна. Ажиглагчдын таамаглаж байгаагаар тус компани Сан Францискод жил бүр зохион байгуулагддаг Google I/O-г хөгжүүлэгчдийн хурал дээр энэхүү үйлчилгээгээ танилцуулж магадгүй ажээ.

Amazon компани хэрэглэгчиддээ зориулан веб сервер дээр 1,000 дуу хөгжмийг үнэгүй хадгалж, интернэтэд холбогдох үедээ тоглуулах боломжтой хөгжмийн шинэ үйлчилгээг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн нэвтрүүлж эхэлсэн байна. Google-ийн хөгжмийн шинэ үйлчилгээ ч мөн Amazon-ыхтой төстэй байх нь тодорхой байгаа ч, Google компани дуу бичлэгийн дөрвөн том компаниас дуу хөгжмийг чөлөөтэй татах зөвшөөрлийг аваагүй байгаа бололтой.

Б.Энхцэцэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж