ТҮҮХ БА ГЭРЭЛ ЗУРАГ: Одон Орон Судлах Оргил
1950-иад онд хүн төрөлхтөн сансар огторгуйг судлах, хиймэл дагуул хөөргөх, сансрыг энхийн зорилгоор ашиглах ажил ид өрнөж, сансар судлал, сансрын холбоо зэрэг шинжлэх ухааны шинэ салбарууд бий болоход Монгол улс 1956 онд өөрийн Одон Орон Судлах Оргил (ООСО)-той болж, Монголын одон орон судлалд түүхийн шинэ хуудсыг эхлүүлж байлаа.
Богдхаан уулын зүүн-хойд үзүүрт, Хүрэлтогоотын аманд байрлах өнөөгийн ООСО-ын анхны захирал нь Монголын нэрт эрдэмтдийн нэг С.Нинжбадгар агсан байсан бөгөөд тэрээр 1960 оноос эхлэн Карл Цейсс маркийн “Зенит” дуран дээр тасралтгүй ажиглалт хийж, дэлхийн нэртэй станцуудын ажиглалтаас дутахааргүй чанартай мэдээлэл цуглуулж байсан гэдэг. С.Нинжбадгар бол тухайн үеийн хаалттай нийгэмд хавчигдалгүй “Монголын эртний математик” хэмээх алдарт номыг бүтээсэн Монголын нэрт одон оронч билээ.
http://nationalgeographic.mn/mod-15/i-1236/