FIFA-2014: Английн бүрэлдэхүүнийг 12-нд зарлана

Хуучирсан мэдээ: 2014.05.01-нд нийтлэгдсэн

FIFA-2014: Английн бүрэлдэхүүнийг 12-нд зарлана

Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Рой Хожсон Премьер лигийн улирал дууссаны маргааш өдөр буюу тавдугаар сарын 12-нд дэлхийн аваргыг зорих шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлана гэдгээ мэдэгджээ. “Гэхдээ би тоглогчдыг эцсийн мөчид ямар формтой байгаагаар ялгаж шүүхгүй” гэдгээ Хожсон онцолсон байна.

Шигшээ багийн дасгалжуулагч нар эхний ээлжинд дэлхийн аваргыг зорих 23 тоглогч, дээрээс нь долоон нөөц тоглогчийг нэрлэх бөгөөд зургадугаар сарын 2-нд эцсийн байдлаар бүрэлдэхүүнээ зарлах учиртай юм. Английн шигшээ багийн хувьд тавдугаар сарын 30-нд шинэ бүрэлдэхүүнээрээ Перугийн багийн эсрэг тоглох бөгөөд залгуулаад зургадугаар сарын 4-нд Гондурастай, 7-нд Эквадорын багтай тус тус нөхөрсөг тоглолт хийх ажээ.

Дэлхийн аваргын эхний тоглолтоо харин зургадугаар сарын 14-нд Италийн багийн эсрэг хийнэ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “D” хэсэгт сугалаа таарсан “Гурван арслан” хэсгийн бусад тоглолтуудаа зургадугаар сарын 19-нд Уругвайтай, 24-нд Коста Рикагийн эсрэг хийх хуваарьтай.

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж