АНУ Иракаас цэргээ гаргаснаас хойш тус улсад анх удаа парламентын сонгууль болж байна. Иракийн парламентын сонгуулийн санал хураалт хэдэн зуун мянган цагдаа, цэргийн хатуу хамгаалалтан дор болж буй боловч 50 удаагийн халдлага дайралтын улмаас 160 хүн амь үрэгдээд буй гэнэ. Нийслэл Багдад хотноо зэвсэглэсэн хууль сахиулагчид санал хураах байруудыг хамгаалж, нисэх буудал, гол замуудыг хаажээ. Иракийн парламентын сонгуульд Ерөнхий сайд Ноури Малики гурав дахиа улиран сонгогдохоор нэр дэвшээд буй аж. Иракийн хараат бус сонгуулийн дээд комиссоос (IHEC) мэдээлснээр босогчдод эзлэгдсэн ихэнхи хотуудад санал авах байр нээгээгүй бөгөөд Анвар мужид санал хураалт 70 хувьтай явагдаж байгаа гэнэ. Иракийн парламентын сонгуульд 9000 нэр дэвшигч өрсөлдөж буй бөгөөд сонгуулийн насны 22 сая хүнтэй аж.
Б.АНХТУЯА