
УИХ-ын дарга уг төслийг хүлээн аваад, манай орны эдийн засгийн суурь салбарын хөтөлбөрийг батлах төсөл учир чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд нэлээд дээгүүр байр суурь эзлэх боломжтойг нь гишүүдэд хэлж, МАА-н салбарын тулгамдсан асуудалд санаа тавьж буйд нь тэдэнд талархал илэрхийллээ.
"Монгол мал" үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, П.Алтангэрэл, Р.Амаржаргал, Д.Арвин, Х.Бадамсүрэн, Х.Баделхан, Б.Батбаяр, Н.Батбаяр, Су.Батболд, Я.Батсуурь, Г.Батхүү, Б.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан, Г.Баярсайхан, Р.Буд, С.Бямбацогт, Н.Ганбямба, Ц.Даваасүрэн, Ц.Дашдорж, Д.Дондог, Э.Мөнх-Очир, Д.Одбаяр, Р.Раш, Ц.Сэдванчиг, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Цэнгэл, Б.Чойжилсүрэн, Ц.Шинэбаяр, З.Энхболд, Ө.Энхтүвшин нарын гишүүд санаачилсан болно.
Уг хөтөлбөрийн хүрээнд сумын төвшинд мал эмнэлэг, үржлийн үйлчилгээг зохицуулах, хянах, мэргэжил арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын анхан шатны нэгжийг байгуулж үйл ажиллагааг эхлүүлэх ба хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээ Улсын нэгдсэн төсвийн гурван хувиас багагүй байхаар тогтоолын төсөлд тусгасан байна.
Хөтөлбөрт таван тэргүүлэх чиглэлд хамаарах 17 зорилт, 84 үйл ажиллагааг тусгасан бөгөөд санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөв, иргэн аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт, гадаад орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
Зочин 2010-04-15 202.180.218.254
hutulbur l geh um bodlogo l geh um batlad bdag mala uhed l bdag barag mal tani uheed dussan um bishuuu
Зочин 2010-04-15 202.55.183.155
USA aas oruulj irsen HP Pavilion dv6-2170us markiin 156” dv4-2160us 14” LED HD delgetstei 226 Ghz CPUtei Core I 5 -430m turbo boost technologi buhii processortoi 4GB DDR3 RAM 500GB HDD webcam microphonetoi CDDVD RRW 32MB-1696MB buhii Intel Graphics Media Accelerator HD video graphiktai WI-FI original Windows 7 uildiin systemtei shine notebooknuud zarna Utas 99070395
zochin 2010-04-15 202.126.91.60
balair yumnuud hunee bodohgui Maliig hun usgudug shuu dee Hun eruul uhaantai bol naad heden maliig chin menejment hiigeed l yavna
zochin 2010-04-15 202.126.91.60
balair yumnuud hunee bodohgui Maliig hun usgudug shuu dee Hun eruul uhaantai bol naad heden maliig chin menejment hiigeed l yavna
Irgen 2010-04-15 202.179.17.66
ZDAAAAA MONGOL MAL GEDGEE MONGOL HUN BOLGOCHEE MUU SAIN 72 MALNUUDAAA MALAAS DOLOON ODR AVCH UZEH YUM AA ZARIM HUMUUS MAL BOLOOD TURUHGUI YAAVDAA GEJ HELMEER HUDOO YAAH VE HOT CHINI MALYN HOROO SHIG BAINA GANTS SAALIIN UNEEGEE YADAJ TORDOJ BAIGAACH