Урумчи хотын төмөр замын буудал.Фото: Reuters / China Daily
Шинжаан-Уйгарын автономын районы засаг захиргааны төвд болсон дэлбэрэлтийн улмаас гурван хүн амь үрэгдэж, 79 хүн шархадсан тухай Reuters мэдээлэв. Дэлбэрэлт Урумчи хотын төмөр замын буудлын гарах хаалганы дэргэд болсон байна. Дэлбэрэлт үйлдсэн террористууд хутгаар завсэглэсэн байсан гэж төв телевизээр мэдээлэв.
Шинжаан-Уйгарын автономын районы нутаг дэвсгэрт “Зүүн Туркестаны исламын хөдөлгөөн” гэсэн террорист байгууллага үйл ажиллагаа явуулдаг тухай Хятадын эрх баригчид нэг биш удаа мэдээлж байлаа. Уйгарын исламууд тус бүс нутагт “ариун дайн” гэдгээ явуулахаар оролдож байгаа гэж Хятадын Засгийн газар үзэж байна.
Автономийн районд хүчирхийлэл тогтмол гардаг. Өнгөрсөн оны сүүлчээр, зэвсэгт хүмүүс Кашгар тойргийн Яркенд аймгийн цагдаагийн газар халдсан байв. Цагдаагийнхан есөн террористын наймыг нь буудан устгасан байна. Энэ оны хоёрдугаар сард цагдаагийнхан террорын эсрэг ажиллагаа явуулан найман хүнийг нь устгасан юм. Аллага хийхээр бэлтгэсэн тэсрэх төхөөрөмжтэй машиныг нь ч хууль сахиулагчид буудан устгажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР