&#34Монгол улсад гадны банк орж ирэх нөхцөл бүрдээгүй&#34

Хуучирсан мэдээ: 2014.05.01-нд нийтлэгдсэн

&#34Монгол улсад гадны банк орж ирэх нөхцөл бүрдээгүй&#34

Энэ оны хоёрдугаар сард Монголд төлөөлөгчийн газраа нээж байсан Хятадын “Bank of China” банк өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулах эрхээ авахаар яригдаж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: “Жишээ нь уул уурхайн компаниудын томоохон бүтэшгүй юм шиг төслүүдэд зээл өгөөд бүтэхгүй болохоор нь бүх барьцаа хөрөнгө буюу лицензүүдийг уул уулаар нь тэдний барьцаа мөнгөнд авна гэдэг өөрөө улс төрийн шийдвэр болоод явдаг. Энэ олон зүйлүүдээ анхаарахын тулд аливаа улс орон гадны томоохон банкуудыг оруулж ирэхдээ энэ бол стратегийн шийдвэр, улс төрийн шийдвэр гэж үздэг.

Манай улс гадны төв банкийг оруулж ирэхээсээ өмнө өөрийн орны банкуудаа төрөлжүүлэн хүчирхэг болгож гадны банк орж ирэхэд өрсөлдөх чадвартай болгох шаардлагатай. Үүний дараа “Bank of China” мэтийн банкууд орж ирэх нь жинхэнээсээ эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнийг бий болгоно. Тиймээс бид ойрын хугацаанд ямар алхам хийх ёстой тухайд:

"Монгол банкны зүгээс гол бодлого барьдаг зүйл нь дүрмийн сангийн хөрөнгийг нь өндөрсгөж, олон жижиг тарсан ломбард шиг банкуудаа цомхотгож 3-5 хан үндэсний хэмжээний банк бий болгох хэрэгтэй. Тэд нь төрөлжих ёстой. Гадаад худалдаагаараа төрөлжиж байгаа тэрүүгээрээ илүү хүчтэй бол. Мөн уул уурхайн салбараар нэлээд хүчтэй зээл өгдөг, зээлийн бодлогоо сайн явуулдаг бол яг тэр банк нь явах учиртай. Нөгөөтэйгүүр арилжааны банкны хэлбэртэй явдаг бол арилжааны банкаараа хүчтэй яв. Ингэж төрөлждөг. Хүчээ төвлөрүүлж байж үндэсний компани бий болдог" гэсэн юм.

 

Эх сурвалж: МН25-р суваг, www.vip76.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж