“Монгол бахархал” төслийг эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

“Монгол бахархал” төслийг эхлүүлнэ

МАН-аас “Стратеги академи”, Шинжлэх ухаан академийн Түүхийн хүрээлэн, МАН-ын Ахмадын холбоо хамтран уулзалт зохион байгууллаа. Уулзалтад төрийн өндөр албан тушаал хашиж байсан ахмадууд, түүхч, судлаачид оролцож, санал бодлоо солилцсон юм. Энэхүү уулзалтаар “Монгол бахархал” төслийг эхлүүлэхээр болжээ. Төслийн гол зорилго нь Монголын түүхийн үнэн зөв хандлагыг бий болгох Монголын түүхийн судалгааг олон нийтэд түгээн сурталчлах, түүх, соёл, улс үндсээрээ бахархах ухамсар, мэдлэг, чадвар, хандлагыг залуу үед төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.


“Монгол бахархал” төсөл нь Монголын залуу хойч үеийн үнэт зүйлсийн тогтолцоонд бүдгэрч буй “Эх оронч үзэл”, “Үндэсний эрх ашиг”, “Тусгаар тогтнол”, “Их бүтээн байгуулалт” гэсэн эрхэмлэлүүдийг бататган байршуулах зорилт бүхий цогц үйл ажиллагаа юм байна. МАН-ын үе үеийн намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нараас бүрдсэн зөвлөхүүдийн танхимыг намын 27-р Их хурлын дараачаас байгуулан ажиллаж байгаа. Тэд намынхаа улс төрийн үйл ажиллагаа, улс орны аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн асуудлаар намын удирдлагууд, хамт олонд зөвлөх үүрэгтэй. Тэгвэл тус зөвлөхүүдийн танхимаас гаргасан зөвлөмжийн дагуу “Стратеги академи”, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын холбоо хамтран “Монгол бахархал” төслийг хэрэгжүүлэх юм байна.


Ш.ОЧ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж