Удирдаач Н.Бүтэнбаяр тайлан тоглолтоо хийнэ | News.MN

Удирдаач Н.Бүтэнбаяр тайлан тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Удирдаач Н.Бүтэнбаяр тайлан тоглолтоо хийнэ

Төрийн шагналт Ц.Намсрайжав агсны хүү, удирдаач  Н.Бүтэнбаяр уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр энэ сарын 27-нд Улсын Филармонийн концертын их танхимд “Өнө мөнхийн эгшиглэн” нэртэй тоглолтоо хийхээр бэлтгэлд ажилдаа орсон байна. Урлагийн Гавьяат зүтгэлтэн Улсын Филармонийн уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Н.Бүтэнбаяр нь 1972 онд ЗХУ-ын Ленинград хотын Н.Римский- Корсаковын нэрэмжит Хөгжмийн дунд сургуульд эрдүү хийлч мэргэжлээр суралцан төгсч, 1985 онд Ленинград хотын Н.Римский- Корсаковын нэрэмжит Хөгжмийн дунд сургуулийн симфони найрал хөгжимчдийн ангид суралцаж, 1990 онд төгсч ирээд Улсын Филармонийн уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар өнөөг хүртэл ажиллаж байгаа юм.  Ажиллах хугацаандаа дэлхийн хөгжмийн суут зохиолч И.С.Бах, Ф.Гендель, К.Вебер, И.Гайдн, А.Вивальди, В.Моцарт, Л.Бетховен, Ф.Шубэрт, Ф.Лист, И.Брамс, К.Дебюсси, М.Равель, Р.Вагнер, А.Дворжак мөн оросын хөгжмийн зохиолч М.Глинка, М.Мусоргский, П.Чайковский, Н.Римский-Корсаков, С.Рахманинов, мөн өөрийн орны хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Ц.Намсрайжав, Ж.Чулуун, Э.Чойдог, З.Хангал, Б.Шарав, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал, Н.Жанцанноров, Г.Алтанхуяг нарын бүтээлүүдийг удирдан тоглуулжээ. Харин энэ онд суут хөгжмийн зохиолч Л.В.Бетховены IX симфонийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа эгшиглүүлсэн юм.

Түүний уран бүтээлийн бие даасан “Өнө мөнхийн эгшиглэн” тоглолтод дэлхийн болон Монголын сонгодог дан хөгжмийн бүтээл эгшиглэх гэнэ.

М.Урин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Kevin 2011-05-11 195.225.249.77

It was dark when I woke. This is a ray of ssunhnie.

Avatar

Mohd 2011-05-11 189.205.27.4

Thats a smart way of thinknig about it.

Avatar

Зочин 2011-05-11 202.170.80.11

Aaviinhaa neriig barij mungu oloh gej bgaa yum biz dee huurhii Ah ni bol ch ih hun muutai hun deeer ni edniiheniig muu humuus gedeg yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж