МҮСБХ-ны зүгээс энэ жил нийгмийн сайн сайхны төлөө хандсан үйл ажиллагааг удаа дараалан зохион байгуулж байгаа. Үүний үргэлжлэл болгож, Монголын Үндэсний Шигшээ баг болон Залуучуудын шигшээ багуудын дунд “Бид Нэг Гэр Бүл” нэртэй халз тоглолтыг хийх гэж байна. Монголын сагсан бөмбөгийн шилдэг тамирчид ч сэтгэл зүрх нэгтэй гэдгээ харуулан, энэхүү тоглолтыг тун идэвхитэй дэмжиж байна. Мөн сагсан бөмбөг сонирхогчид дээд лигийн шилдэг тамирчидын тулааныг санаж байгаа нь гарцаагүй. МҮСБХ-с зохион байгуулдаг Үндэсний Супер Лиг өндөрлөөд сар гаруй хугацаа өнгөрч байгаа энэ үед лигийн тамирчид ч тогтмол бэлтгэлтэй байгаа юм. Халз тоглолт Монголын шигшээ баг болон ОХУ-ынКазаньхотнооболсонДэлхийнУниверсиад наадамд амжилттай оролцож, шилдэг 16-д шалгарсан Залуучуудын шигшээ багуудын хооронд болох бөгөөд багуудын нэрс ч бүрэн тодорчээ. Халз тоглолт маргааш буюу 5 сарын 1-ны 18.30 цагаас СТО-нд болох бөгөөд тоглолтын орлогыг хандив хэрэгтэй болсон нэгэн хүүхдэд тэр чигээр нь хандивлах юм.
Монгол Улсын үндэсний шигшээ баг тамирчдын нэрс:
- Г.Ихбаяр /Танан Гарьд/
- О.Ууганбаяр /Танан Гарьд/
- Б.Мөнхболд / Танан Гарьд/
- Б.Дорждагва /Танан Гарьд/
- М.Отгонмөнх /Танан Гарьд/
- М.Бадрах /SBL Хасын Хүлэгүүд/
- Б.Билгүүн /SBL Хасын Хүлэгүүд/
- О.Сэргэлэн /SBL Хасын Хүлэгүүд/
- Т.Санчир /SBL Хасын Хүлэгүүд/
- С.Өрнүүнбилэг /Эрдэнэдрийлинг Ригс/
- Б.Одбаяр /Альянс Тэх Харцага /
- П.Болортулга /Альянс Тэх Харцага/
- Б.Дорждамба /Альянс Тэх Харцага/
- Г.Баттөр /Альянс Тэх Харцага/
Залуучуудын шигшээ баг тамирчдын нэрс:
- Ц.Азбаяр /Танан Гарьд/
- О.Очирбат /Танан Гарьд/
- А.Гансүх /Гурван тамир/
- Э.Цэрэнбаатар /Гурван Тамир/
- Э.Цэнгүүнбаяр /Гурван Тамир/
- Э.Дөлгөөн /Гурван тамир/
- Д.Мөнхтүвшин /Аравтууд/
- Б.Дархантөгс /Гурван Тамир/
- Б.Батзолбоо /Монторх/
- Б.Тамжид /Монторх/
- А.Бямбадорж /SBL Хасын Хүлэгүүд/
- О.Цэлмэг /Гурван тамир/
- Г.Чинбат /Гурван тамир/
Б.БАТ