Грек улс дахин 60 тэрбум еврогийн зээл хүслээ

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Грек улс дахин 60 тэрбум еврогийн зээл хүслээ

Грек улс ирэх сард Европын холбоо, Олон улсын валютын сангаас  дахин 60 тэрбум еврогийн санхүүгийн тусламж авах болсныг тус улсын Засгийн газрын албаны нэгэн хүн мэдэгдсэн тухай “Dow Jones” агентлаг мэдээлжээ. Харин Грекийн Засгийн газар энэ талаар ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна. Грекийн Засгийн газрын албаны хүний мэдээлснээр бол Европын холбооноос авч буй 60 тэрбум еврог сан байгуулахад зориулах ажээ. Грек зээлийн барьцаанд төрийн өмчит компаниудыг санал болгож болзошгүй гэж “Dow Jones” мэдээлсэн байна.

Өнгөрсөн баасан гаригт Люксембургт болсон ээлжит чуулганаар Европын холбооны гишүүн 17 орны  сангийн сайд нарын  зөвлөлийн  тэргүүн Жан- Клод Жанкер  Афинд хоёр дахь удаа санхүүгийн тусламж олгохоор зөвшилцөлд хүрснээ мэдэгдсэн юм. Европын холбооны орнуудын сангийн сайд нар Грекийн өмнөх зээлийн эргэн төлөгдөх нөхцөлд шинэ заалт оруулах тухай хэлэлцэж байгаа ажээ.  Европын холбооны авралын сан Грекийн бондыг худалдан авч, зээлийн бага хүү санал болгосон байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж