БНАСАУ цөмийн туршилт хийхээ зарлав

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

БНАСАУ цөмийн туршилт хийхээ зарлав

Ким Чен Ун. Фото: KCNA / Reuters

 

Хойд Солонгосын эрх баригчид ойрын хугацаанд дахин нэг цөмийн туршилт хийхээр төлөвлөж байгаа гэнэ. БНАСАУ-ын Цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээнд үндэслэн “Agence France-Presse” энэ талаар мэдээлсэн байна.

Цөмийн туршилт хийх болсон нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Азийн орнуудаар хийж буй айлчлалтай холбоотой байж болох гэнэ. Цагаан ордны тэргүүн Өмнөд Солонгост айчлахдаа Умард Солонгосыг “идээлсэн улс” гэж нэрлээд, дахин цөмийн туршилт явуулбал хориглон тусгаарлах тухай дурдсан юм. Хариуд нь Пхеньяны зүгээс ням гаригт БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хег эрс шүүмжилж, “тачаал тайлах эмэгтэй” хэмээн нэрлэсэн юм.

БНАСАУ-ын талаас мягмар гаригт Шар тэнгист цэргийн хээрийн сургуулилтаа эхлүүлж, 10 минутын дотор их буугаар 50 удаа бууджээ.

Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж