Дэлхийн хамгийн олон үзэгчтэй хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 40 гаруйхан хоног үлдээд байгаа энэ үед Монголын спорт сонирхогчид олны танил оддын хөлбөмбөгийн талбай дахь сонирхолтой өрсөлдөөнийг хүлээн авч үзэх боломжтой боллоо.
Монголын нийгэм, улс төр, урлаг, спортын оддын оролцсон “ПЕНАЛТИ” спортын цэнгээнт нэвтрүүлгийг тавдугаар сарын 2-ноос эхлэн ETV телевизээр цацах юм.
Нэвтрүүлгийг Үлэмжийн чанар Боргио, Герман чанар Фолксваген, KFC sogood, залуусын сонголт Пепси брэнд ивээн тэтгэн, телевиз үзэгч та бүхэндээ хүргэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг penalty&stars фэйсбүүк хуудаснаас сонирхоорой.
Б.ЭНХ