Кубын хувьсгалыг удирдагчдын нэг, Кубын төрийн зүтгэлтэн Эрнесто Че Гевара бол домог болон үлдсэн хүн билээ.
Түүний дурсгалд зориулж тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч “Zenith” тусгай загварын бугуйн цаг бүтээжээ.
Энэхүү цаг нь алтан хүрээтэй, Че Геварагийн дүрийг товойлгон урласан байна.
Уг цагийг 420 мянган ам.долларын үнээр худалдаалах юм байна.
Т.БИЛГҮҮН