Эмэгтэйчүүд Гватемалын багт хожигджээ

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд Гватемалын багт хожигджээ

Японы Токио хотноо ширээний теннисний багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. "С" бүсэд багтсан Монголын эмэгтэй баг өчигдөр(04.29) Гватемалын багт 2:3-ийн харьцаагаар ялагдал хүлээжээ. Мөн энэ өдөр эрэгтэй баг Перу улсын багтай тоглож, 1:3-аар ялагдсан байна.


"С" бүсэд 24 баг багтсанаас эмэгтэй баг Казахстан, Гватемал, Сальвадор, Календониа, Азарбайжан улстай "А" хэсэгт тоглож байна. ОУХМ Б.Батхишиг ахлагчтай эмэгтэй багийн хувьд Азарбайжаныг (3:0) хожиж, Казахстан(0:3), Гватемалд(2:3) хожигдоод байна.  Энэ хэсгийг Казахстан, Гватемал улсын баг гурван хожилтой тэргүүлж байна. "С" бүсэд багтсан 24 багаас дөрвөн группийн эхний гурван баг 49-60-р байрны төлөө өрсөлдөх юм.


Эрэгтэй баг "D" бүсэд багтсан бөгөөд Перу, Ангол, Бахрайн, Маврикий, Филиппин улсын багтай "N" хэсэгт тоглож байна. Тэдний хувьд Бахрайн, Перу улсын багтай тоглож, хараахан хожил авч чадаагүй.


Өнөөдөр эмэгтэй баг Календониа, эрэгтэй баг Маврикий, Филиппин улсын багтай тоглох юм. Өчигдөр /04.29/ эмэгтэй баг Гватемал  улсын шигшээд 2:3-ийн харьцаагаар ялагдсан бөгөөд тоглолтын бичлэгийг үзээрэй.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж