Концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

Концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга

 

Огноо: 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр

Дараах төслүүдийн уралдаант шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:

Д/д

Концессын зүйлийн нэр

Концессын төрөл

Концессын зүйлийн дугаар

Материал хүлээн авах эцсийн хугацаа, хаяг

1

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто зам төсөл

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/8

2014.07.01-ний өдрийн

13.00 цагаас өмнө

Эдийн засгийн хөгжлийн яамны 3 давхарын хурлын заал

2

Баянхонгор-Алтай чиглэлийн 129,4 км хатуу хучилттай авто зам төсөл

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/9

3

Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто зам төсөл

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/9-1

4

Алтай-Дарви чиглэлийн 165 км хатуу хучилттай авто зам төсөл

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/10

5

Алтай-Дарви чиглэлийн 98 км хатуу хучилттай авто зам төсөл

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/10-1

6

Тосонцэнгэлийн 4 замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто зам төсөл

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/11

2014.07.03-ны өдрийн 13.00

цагаас өмнө Эдийн засгийн хөгжлийн яамны 3 давхарын хурлын заал

7

Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам төсөл

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/12

8

Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто зам төсөл

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/13

9

Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 112 км хатуу хучилттай авто зам төсөл

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/13-1

10

Хужирт-Төвхөн хийд-Улаанцутгалан чиглэлийн 90.1 км хатуу хучилттай авто зам төсөл

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/15

11

Дашинчилэн-Өгийнуурын замаас Хөшөө цайдам чиглэлийн 30 км хатуу хучилттай авто зам төсөл

Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/16

2014.07.02-ний өдрийн 13.00

цагаас өмнө Эдийн засгийн хөгжлийн яамны 3 давхарын хурлын заал

12

Хэнтий аймгийн Биндэр сумын Ононгийн гүүрийг шинэчлэх төсөл

 

Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/17

13

Мандал сум Зүүн Хараа чиглэлийн 15.8 км хатуу хучилттай авто зам төсөл

 

Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/18

14

Чойр-Бор-Өндөр чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам төсөл

 

Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/19

Эдийн засгийн хөгжлийн яам нь Монгол улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг дээрхи авто замын төслүүдийн уралдаант шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Уралдаант шалгаруулалтад оролцох санал гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

        1. Монгол улсын аль нэг арилжааны банкин дахь өөрийн нэр дээрхи дансанд тухайн төсөлд өөрийн санал болгож буй нийт хөрөнгө оруулалтын дөрөвний нэгээс доошгүй хувьтай тэнцэх төгрөг эсхүл гадаад валютыг байршуулж түүнийг нотолсон баримттай байх /нэг нотлох баримт нь зөвхөн нэг төслийн уралдаант шалгаруулалтад хүчинтэй/;

        2. Удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник, технологийн чадвар, туршлагатай байх /авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ, түүний дагалдах баримт бичгээр нотлогдсон байх/;

        3. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны хувьд уг зөвшөөрлийг авах шаардлагыг хангасан байх /Оролцох санал гаргагч нь авто зам барих тусгай зөвшөөрөлгүй байж болох бөгөөд харин барилгын ажлын ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байна/.

Сангийн яам, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны хар жагсаалтад бүртгэгдээгүй байх /Ерөнхий шаардлага/.

Энэхүү урилгын дагуу оролцох санал гаргагчаас ирүүлсэн саналыг Концессын тухай хуулийн 13.3.1-13.3.5-д заасны дагуу үнэлж, шаардлага хангасан оролцогчдын төслийн саналыг үргэжлүүлэн үнэлж хамгийн сайн нөхцөл санал болгосноос нь эхлэн 3-аас дээшгүй оролцогчийн дарааллуулсан жагсаалт гаргаж, онооны дарааллаар концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийнэ.

Хэрэв уралдаант шалгаруулалтад нэг оролцох санал гаргагч (хуулийн этгээд эсвэл түүний нэгдэл) нь санал ирүүлсэн тохиолдолд тухайн саналыг холбогдох журмын дагуу үнэлж шаардлага хангасан тохиолдолд концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийнэ.

Хуулийн этгээдийн нэгдлийн гишүүн нь нэг уралдаант шалгаруулалтын явцад нэг хуулийн этгээдийн нэгдлийн гишүүн байх, мөн хуулийн этгээд нь нэг уралдаант шалгаруулалтад хуулийн этгээдийн нэгдлийн гишүүнээр оролцсон бол тухайн шалгаруулалтад бие даан оролцохгүй.

Уралдаант шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд нь концессыг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулж болно.

Уралдаант шалгаруулалтыг Концессын тухай хууль, концесс олгох уралдаант шалгаруулалт болон санал үнэлэх журмын дагуу зохион байгуулна.

Энэхүү урилгын дагуу Монгол улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл нь оролцох хүсэлтээ илэрхийлсэн албан бичиг болон эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр уралдаант шалгаруулалтын баримт бичгийн үнэ 3,000,000 /гурван сая/ төгрөгийг Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн сангийн 9000 36 409 тоот дансанд төлсөн баримтыг ирүүлсэн этгээдэд уралдаант шалгаруулалтын баримт бичгийг цахимаар болон цаасаар олгоно.

Гадаад улсын хуулийн этгээд түүний нэгдэл нь төслийн саналаа ирүүлэхдээ зөвхөн Монгол хэл дээр ирүүлнэ.

Сонирхсон хуулийн этгээд, түүний нэгдэл нь оролцох хүсэлтээ доорх хаягаар албан бичгээр ирүүлнэ.

Эдийн засгийн хөгжлийн яам
Инноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн газар
Концессын хэлтэс
Утас: 264188, 62263132
www.med.gov.mn
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж