Япон Оросын эсрэг шинэ хориг тавив

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

Япон Оросын эсрэг шинэ хориг тавив

Фумио Кисида. Фото: Jiji Press / AFP

 

Япон Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч буйгаа өчигдөр /IV.29/ зарлав. Украины байдлаас үндэслэн 23 хүний эсрэг хориг тавьж, тэднийг Японы хилээр оруулахыг хориглосон байна. “Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчиж, Крымыг хүчээр өөртөө нэгтгэн, тусгаар тогтнолыг нь сүйтгэсэн үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаад Япон улс түгшиж байна” гэж Японы Гадаад хэргийн сайд Фумио Кисидагийн мэдэгдэлд өгүүлжээ. Мэдэгдэл хийхдээ хоригт хамаарагдсан хүмүүсийн нэрсийг зарлаагүй байна. ГХЯ нь уг жагсаалтыг АНУ, ЕХ-ны гаргасан жагсаалтад үндэслэсэн гэжээ.

 

Өнгөрсөн гуравдугаар сард мөн Японы талаас ОХУ-тай хамаарах визийн хэд хэдэн төрлийн хөнгөлөлтийг цуцалж буйгаа зарласан юм.

 


Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж