“Уучлаарай та дугаар андуурч” жүжиг тоглоно

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

“Уучлаарай та дугаар андуурч” жүжиг тоглоно

Долоон найруулагч, долоон өөр ертөнцийн аялал үргэлжилсээр… Энэ удаад Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшингийн найруулсан “Уучлаарай та дугаар андуурч” триллер драм өнөөдөр /IV/30-ны / орой 19.00 цагт тавигдах нь ээ.

Драмын театраас явуулж буй долоон өөр найруулагч, долоон өөр ертөнц бэсрэг төсөл нь дөрөвдүгээр сарын 9-нд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Мөнхдоржийн найруулга “Хэрээт төгөл” жүжгээр салхиа хагалсан бол өнөөдөр тус долоон найруулагчийн гурав дахь найруулагч болох Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшингийн жүжиг тайзнаа тавигдахад бэлэн болжээ.

Уг жүжигт хайртай эр нөхрийнхөө захиалсан алуурчны гарт амиа алдаж буй золгүй эмэгтэйн тухай өгүүлэх бөгөөд өнөөгийн нийгмийн харамсалтай боловч үнэнийг жүжгээр дамжуулан үзэгчдэд хүргэхийг найруулагч Ч.Түвшин зорьсон байна.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж