Би Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг дэмжихгүй байгаа. Энэ бол ардчилсан орон. Гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, түүнийхээ дагуу санал өгөх эрхтэй. Тэгээд ч гишүүн хөөх, эсэх асуудлыг Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар ярих учиртай.
УИХ-д АН-аас сонгогдсон гишүүд намын удирдлагын шийдвэрээс үл хамаарч байр сууриа чөлөөтэй илэрхийлэх ёстой. АН бол олон ургальч үзэлтэй нам. Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг гишүүд манайд бий. Энэ чинь эрүүл үзэгдэл. Тэр дөрвөн гишүүнийг би байр сууриа ямар нэг нөлөөнд автахгүйгээр илэрхийлсэн гэж ойлгож байгаа.
-Жагсаалтаар орж ирсэн гэж Р.Бурмаа гишүүнийг онцолж байна. Ингэж сонгогдсон гишүүд зөвхөн намын бодлогыг дагах ёстой юу, тэдэнд өөрийн бодлоор шийдвэр гаргах эрх бий биз дээ?
-Тойргоос, эсвэл намын жагсаалтаар сонгогдсоноос үл хамаараад УИХ-ын гишүүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, түүндээ үнэнч байх ёстой. Манай АН өөртөө зохихгүй улс төрийн үйлдэл хийж байна.
Эх сурвөлж: Өнөөдөр сонин