Өнөөдөр Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.
Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр говь талын нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2014 оны 04 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг, бага зэргийн хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст баруун өмнөөс секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Говийн нутгийн зүүн хэсгээр 20-25 градус, бусад нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өчигдрөөс сэрүүсч 5-7 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
2014 оны 5 дугаар сарын 01-нээс 2014 оны 5 дугаар сарын 5-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
5-р сарын 1,3-нд нутгийн зүүн хагаст 2-нд төвийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 1-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 2,3-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Буянт голын сав газраар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 6-11 градус байна гэж Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээлж байна.