Сирийн төрийн тэргүүн Башар аль-Ассад ирэх зургадугаар сарын 3-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшлээ. Сирийн парламентын спикер Жихад аль-Лхамын Засгийн газарт уншиж танилцуулсан Башар аль-Ассадын захидалд энэ тухай мэдэгдсэн аж. Хэдийгээр АНУ тэргүүтэй Барууныхан Башар аль-Ассадыг суудлаас буулгахаар хичээж буй боловч сирийн ард иргэд түүнийг дэмжиж буй гэнэ. Үүний зэрэгцээ Засгийн газраас Башар аль-Ассадыг Сирийн ирээдүйн “жинхэнэ баталгаа” хэмээн мэдэгджээ.
Одоогоор Сирийн ерөнхийлөгчийн сонгуульд Башар аль-Ассадаас гадна зургаан нэр дэвшигч тодроод байгаа аж.
Башар аль-Ассад эцэг экс Ерөнхийлөгч Хазеф аль-Ассадыг нас барсны дараа Сирийн төрийн эрхийг барих болсон бөгөөд 2007 онд өрсөлдөгчгүйгээр улиран сонгогдсон юм.
Б.АНХТУЯА