Энэ төвд залуу лам болохоосоо өмнө анчин байжээ. Нэг өдөр тэр алсан тарваганыхаа арьсыг нь хуулаад нүцгэн биеийг нь өвсөн дээр чулуудчихаад хэсэг хугацааны дараа эргээд харсан чинь алга болчихсон байсан гэнэ. Цусных мөрөөр нь явсаар нүхэнд нь очтол хэдэн мөндөл нь үхчихсэн улаан нүцгэн эхийнхээ хөхнөөс зулгааж байж. Цочирдон шокод орсон залуу шөнө дунд арайхийн сэргэж мөндлүүдийг тэвэрсээр гэртээ харьжээ. Ингээд мөнөөх залуу ахин ан ав хийсэнгүй, буяны мөрийг хөөж лам болоод гурван жил болж байна хэмээн ярьсныг Хятадын сонин дээр бичжээ. Мөндлүүд түүнийг хаа яваа газарт нь салахгүй дагадаг гэнэ.