УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ хуулийн төслийн хамгийн их маргаан дагуулж байгаа асуудал нь хуулийн хэрэгжилтийг 2014 оноос байх уу, эсвэл 2016 оноос хэрэгжүүлэх үү гэдэг дээр нам, эвслийн бүлгүүд маргалдаад буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Ж.Батзандан, Л.Цог нарын гишүүд хуулийн төслийн хэрэгжилтийг 2014 оноос хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үэзж байна. Мөн МАН-ын бүлгээс тус байнгын хороонд харьяалагддаг М.Энхболд, Сү.Батболд, Су.Батболд нарын гишүүд хуулийн хэрэгжилтийг 2014 оноос хэрэгжүүлэх ёстой гэдэгт санал нэгджээ. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга энэ асуудал Үндсэн хууль зөрчиж байгаа учраас санал хураалтад оролцохгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Р.Бурмаа, Ж.Батзандан нараас бусад АН-ын гишүүд хуулийн хэрэгжилтийг 2016 оноос хэрэгжүүлэхийг дэмжиж, УИХ-ын гишүүн С.Баярцогт "Хуулийн хэрэгжилтийг 2016 оноос эхлүүлэх" горимын саналыг гаргасан боловч санал хураалтад оролцсон 17 гишүүнээс /хуралдаанд 18 гишүүн оролцсон ч Г.Уянга санал хураалтад оролцохоос татгалзсан юм/11 гишүүн дэмжсэн нь гуравны хоёрын дэмжлэг хүлээж чадсангүй. УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу горимын саналыг байнгын хорооны гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд “босох” боломжтой байдаг.
Санал хураалтад УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Ж.Батзандан нар намын нэгдсэн байр сууриас сөрөг санал өгсөн тул УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Ж.Батзандан хоёр гавьяа байгууллаа” хэмээн бухимдсанаа илэрхийлээд амжив. Учир нь хуралдаанд 18 гишүүн оролцсоноос гуравны хоёр нь буюу 12 гишүүн дэмжиж саналаа өгсөн бол хуулийн төслийн хэрэгжих хугацааг 2016 он байхаар тусгаж болох байсан юм. Гэтэл ганцхан саналын зөрүүгээр ийнхүү “Хуулийн хэрэгжилтийг 2016 оноос эхлүүлэх” горимын санал унасанд Р.Гончигдорж төдийгүй АН-ын бусад гишүүд ч бухимдав.
Санал хураалтад гишүүд дараах байдлаар оролцов.
Горимын саналыг дэмжсэн | Горимын саналыг дэмжээгүй | Санал хураалтад оролцоогүй |
А.Бакей | Л.Цог | Г.Уянга /өөрийн хүсэлтээр/ |
Ч.Сайханбилэг | Ж.Батзандан |
|
Р.Гончигдорж | Р.Бурмаа |
|
М.Батчимэг | М.Энхболд |
|
Н.Батцэрэг | Сү.Батболд |
|
С.Баярцогт | Су.Батболд |
|
Б.Наранхүү |
|
|
Х.Тэмүүжин |
|
|
Д.Эрдэнэбат |
|
|
Б.Гарамгайбаатар |
|
|
Н.Алтанхуяг |
|
|
Ш.ЧИМЭГ