Баяртай, Тито Виланова

Хуучирсан мэдээ: 2014.04.29-нд нийтлэгдсэн

Баяртай, Тито Виланова

Испанийн Каталон үндэстний бэлгэ тэмдэг хөлбөмбөгийн “Барселона” багийн дасгалжуулагч Тио Вилановаг эцсийн замд үдэх ёслол боллоо.

 

2012-2013 оны улиралд “Барселона” багийг дасгалжуулан Испанийн хөлбөмбөгийн дээд  лиг “Примера Дивисион”-д түрүүлүүлсэн Тито Виланова хоолойны хорт хавдрын улмаас 45 насандаа таалал төгссөн юм. Тито Вилановаг үдэн гаргах ёслол Испанийн “Барселона” хотын төв сүмд болсон.  Энэ үеэр “Барселона” багийн Ерөнхийлөгч Хосеп Мариа Бартомеу үг хэлэхдээ “Миний хамгийн хайртай хүн байсан юм” гэжээ. Мөн “Барселона” багийн цэнгэлдэх хүрээлэн Камп ноуд 50 мянга гаруй хөгжөөн дэмжигч цуглан, уй гашуугаа хуваалцан, Титог эцсийн замд нь үдсэн байна.  Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналыг дөрвөн удаа хүртсэн “Барселона” багийн мэргэн бууч Лионель Месси фэйсбүүк хуудаснаа “Үүрд баяртай Тито. Бүх зүйлийг чинь дурсан санаж явах болно” гэж бичжээ.


Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж