Улаанбаатар хотод цас орно

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод цас орно

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр цасан шуурга шуурч, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.     

Нутгийн зүүн хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Төв нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хүйтэрч 0-5 градус, төвийн нутгийн баруун, говийн нутгийн зүүн хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг, цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч 0-2 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж