Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Шилдэг оролцогч

Өвлийн цаснаар эхэлж, хаврын салхины чимээнээр өрсөлдөөн дүүрэн өрнөж,
зуны эхэн сар гарч буй цаг дор “Universe Best Song 2011” наадмын 4-р
шатны шалгаруулалт өндөрлөж, супер финалын төлөө өрсөлдөх шилдэг 25
оролцогч тодорлоо.

Ерөнхий шүүгч Т.Ариунаагийн хэлснээр үнэхээр
үзэгч, дэмжигч, ажиглагч, шүүгч, авьяастнуудаар дүүрэн БАЯЛАГ байгаа энэ
жилийн наадам баялагаар дүүрэн үргэлжиж байна.

Монголын рок, 
попын ертөнцөд шинэ өнгө аяс, шинэ мэдрэмж нэмж, шилдгээр тодорсон 25
оролцогчдын дунд Дорнод нутгийг төлөөлөн МУИС-ийн урлаг судлалын 4-р курсийн оюутан Энхболдын Ушаандар шалгараад байна. Урлагийн чиглэлээр суралцаж байгаа түүний хувьд шатнаас шатанд чадварлаг авьяаслагч оролцогч гэдгээ харуулаад байгаа. Удахгүй болох супер финалын шалгаруулалтад амжилт хүсэн ерөөе. Урлагийн тэнгэр ивээг.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж