Монгол, Вьетнамын ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2014.04.29-нд нийтлэгдсэн

Монгол, Вьетнамын ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Зүүн Азийн орнуудад ажиллаж буй Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг БНСВУ-д 4 дүгээр сарын 28-нд хүрэлцэн ирж, хоёр талын Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит Зөвлөлдөх уулзалтыг тэргүүлэв.

БНСВУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ху Суан Сөн-тэй хийсэн уулзалтын үеэр хоёр тал улс төрийн яриа хэлцээг бүхий л түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, батлан хамгаалах салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, мөн бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцов.

Талууд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 онд БНСВУ-д хийсэн төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

Вьетнамын тал Монгол Улсын АПЕК-ийн гишүүн, АСЕАН-ны яриа хэлэлцээний түнш болох зэрэг бүс нутгийн интеграцид нэгдэн орох хүсэл эрмэлзлэлийг бүхий л талаар дэмжихээ дахин нотлоод энэ асуудлаар монголын талтай Зөвлөлдөх уулзалт, семинар зохион байгуулж ажиллахаар тохиролцов.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж