
Тухайлбал, Иргэний Зориг намын ээлжит бус VII их хурал, Ногоон намын IX их хурлууд хууль дүрмийн дагуу явагдсан эсэх нь тодорхойгүй, энэ тухай баримтуудаа шүүхэд ирүүлээгүй гэсэн юм. Мөн Ногоон нам Иргэний Зориг намтай нэгдэхийн тулд үйл ажиллагаагаа зогсоосон тухай шийдвэрээ Улсын Дээд шүүхэд бүртгүүлээгүй зөрчил байгаа тул хүсэлтийг хангахаас татгалзаж байна гэлээ. Тиймээс Ногоон нам үйл ажиллагаагаа зогсоох, Иргэний Зориг намд нэгдэх эсэх асуудалтай холбоотойгоор гарч буй дотоодын зөрчлөө намынхаа дүрэмд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Улсын Дээд шүүхээс анхааруулав.