Хонгконгийн “Tsim Sha Tsui” нэртэй таван одтой зочид буудал үйлчлүүлэгчдэдээ үнэгүй ухаалаг гар утас хэрэглүүлж эхэлжээ. Та хэрвээ тус зочид буудалд буудаллавал “Alcatel OneTouch Idol X” загварын ухаалаг гар утсыг танд өгөх ба та тус буудалд байх үедээ уг гар утсыг үнэгүй хэрэглэх боломжтой аж.
Уг ухаалаг гар утас олон улсын яриа хийх эрхтэй байх ба та хүссэнээрээ ярих эрхтэй. Харин уг гар утсыг буцааж өгмөөргүй санагдвал эсвэл хаяж гээгдүүлвэл 250 ам.доллар төлөх хэрэгтэй болох гэнэ.
Т.БИЛГҮҮН