Катарын “Аль-Жазира” телевиз Египетийн эрх баригчдаас 150 сая ам.долларын нэхвэр шаарджээ. Reuters мэдээлснээр, Египетийн ерөнхийлөгч Мохаммед Мурсийг засгаас зайлуулсны дараа телевизид цэргийнхэн яг ийм хэмээний хохирол учруулсан гэж тус телевизийн өмгөөлөгч хэлжээ. Олон улсын хуулиар Египетийн эрх баригчид “Аль-Жазира” телевизийн томоохон хөрөнгө оруулалтыг хаасны төлөө нөхвөр төлөх ёстой болно гэдгийг өмгөөлөгч санууллаа.
Тэмдэглэхэд, одоо тус телевизийн гурван сэтгүүлч Египетэд баривчлагдсан байгаа ба тэднийг террористуудад тусалсан хэмээн ял тулгаад буй юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР