
Ийнхүү Прагийн марафоны топ 10-т багтсанаар Л.Отгонбаяр ирэх жил Лондонг зорих эрхтэй болж байгаа юм. Тэрбээр мөн энэ амжилтаараа улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Дашрамд сонирхуулахад, Өмнөд Солонгосын Дэгү хотноо болох хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний марафон гүйлтэд эхний 20 байрт шалгарсан тамирчинд олимпийн эрх олгохоос гадна 2011 болон 2012 онд зохиогдох IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны Golden Label зэрэглэлд багтсан марафон тэмцээнүүдэд эхний 10 байрт шалгарсан тамирчин Лондонгийн олимпийн наадамд оролцох эрхээ авах учиртай.
Тэгвэл 2011 онд Gold Label зэрэглэлд багтсан 15 марафон /Европын зургаа, Азийн зургаа, АНУ-ын дөрөв/-ы дунд Прагийн марафон багтсан байгаа. Тиймээс Л.Отгонбаяр “Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд оролцох болзлоо хангасан гэсэн үг. Одоо IAAF-ээс түүний эрхийг баталгаажуулах л үлдээд байна.
Сануулахад, дөрөвдүгээр сарын 17-нд болсон Лондонгийн марафонд оролцож, есдүгээр байрт шалгарснаар ОУХМ Б.Сэр-Од олимпийн эрхээ өвөртлөөд байгаа билээ.