Улаанбаатарт 23 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2014.04.29-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 23 хэм дулаан байна

Нутгийн баруун хагаст үүлшиж,   баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн хур  тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи   баруун болон төвийн нутгаар   зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр   зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн   уулархаг нутгаар 9-14 градус,Алтайн өвөр говь,говийн бүс нутаг, Дорнод Монголын   тал нутгаар 23-28 градус, Хараа, Туул голын саваар 19-24 градус, бусад   нутгаар 13-18 градус дулаанбайна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд түр зуур 18-20 метр  хүрч шороон шуурга шуурна. 22-24 градус дулаан байна.  


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Баян-Өлгийн нутаг, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.


ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, Хараа, Туул голын саваар 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.


ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-8 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.


ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.


ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж