М.Эрдэнэболд хос медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

М.Эрдэнэболд хос медаль хүртэв


М.Эрдэнэболд ‘USA Open”-ээс хос медаль хүртэв

АНУ-ын Нью-Йорк хотноо болсон байлдааны болон спорт самбо бөхийн ‘USA Open” тэмцээнээс Монголын тамирчин М.Эрдэнэболд хос медаль хүртжээ. Энэ сарын 7, 8-нд болсон тус тэмцээнд дэлхийн 15 орны 100 гаруй тамирчин оролцсон байна.

Харин эх орноо төлөөлөн ганцаараа Америкийн дэвжээнд хүч сорьсон М.Эрдэнэболд 68 кг-ын жинд өрсөлдөж, байлдааны самбо бөхийн төрөлд мөнгө, спортын самбо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр өмнө нь энэ оны нэгдүгээр сард БНСУ-ын нийслэл Сөүлд болсон самбо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж