
болох Владимир Кличко, Дэвид Хэй нар хэвлэлийн хурал хийлгэлээ.
Хэвлэлийн хуоал тийм ч таатай уур амьсгал дунд өрнөсөнгүй.
Хэй,
Кличко нар анх 2009 онд тулалдахаар ярилцаж байсан ч Английн боксчны
нурууны гэмтлийн улмаас хойшлогдсон юм. Харин одоо долдугаар сарын 2-нд
Гамбург хотын 57 мянган хүний суудалтай Имтек Арена спортын ордонд болох
аж. Хэй хэвлэлийн хурлын үеэр Кличкогийн ах, дүүсийн толгойг барьсан
өөрийнхөө зурагтай богино цамц өмссөн байв. Тэрбээр энэ тулааныг тэсэн
ядан хүлээж буйгаа илэрхийлээд, Кличког өмнө нь мөнгөний төлөө нүдүүлэх
тагжгар, бүдүүн нөхдүүдтэй тулсаар ирсэн хэмээжээ. Дэвид Хэй “Тэр өөрийн
арга барилд зохицох нэгнийг сонгон тулалдаж, ялсаар ирсэн. Харин би тэр
тэнэг нь биш. Энэ залуугийн тулааныг олон ч удаа харсан. Хагас хөнгөн
жинд байхдаа л би энэ залууг унагааж чадах юм байна гэж бодож байсан.
Одоо харин батлах цаг нь иржээ” гэсэн байна.
Хэй мэргэжлийн
рингэнд 25 ялж, ганцхан тулаанд ялагдсан амжилттай. Ингэхдээ 23 удаад нь
өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч байсан нэгэн. Тэрбээр “Долдугаар
сарын 2-ны өдрийг хүлээж чадахгүй нь. Тэр өдөр дэлхий дахинд өөрийгөө
хэн гэдгээ харуулж, Владимир Кличког нам цохин унагаана” гэсэн бол
Кличко хариуд нь суудлаасаа өндийж, Хэйтэй гар бариад, “Хүндлэл байхгүй
юү? За яахав, долдугаар сарын 2-нд хүнийг хэрхэн хүндлэх тухай чамд
сайтар хичээл зааж өгнө” хэмээжээ. Түүнчлэн “Дэвид Хэйн амласан олон
зүйлс хэрэгжээгүй байна. Бид хэд хэдэн хэвлэлийн хурал хийлгэлээ. Анх
удаа Нью-Йоркт. Харин одоо Гамбургт байна. Хоёр жилийн өмнө одоогийнх
шигээ л үлгэр ярьж байсан. Тэр маш их ярьж, бусдыг хуурч, дэмий
амлалтууд өгсөөр байна. Эцсийн эцэст юу нь ч бүтэхгүй. Долдугаар сарын
2-нд тэр үзэгчдийг битгий гонсойлгоосой. Тэр рингэн дээр гараасай гэж
хүсч байна. Тиймээс би түүнтэй, түүнийг рингэн дээр гарсныг харж байж л
хувцас солих өрөөнөөс гарах болно гэсэн гэрээ хийсэн. Тэр рингэн дээр
гарч ирж чадахгүй ч байж магадгүй” гэсэн байна.