"Япончууд Эрдэнэс Тавантолгойд хувь эзэмшинэ”

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

"Япончууд Эрдэнэс Тавантолгойд хувь эзэмшинэ”

Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Ота Акихиро тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож Хөшигийн хөндийд барьж буй Олон улсын нисэх буудлын ажлын явцтай танилцаж байгаа юм. Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын салбарынхан манай улстай цаашид хэрхэн хамтран ажиллах хүсэлтэй байгаа талаар тус улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Ота Акихирогоос тодрууллаа.

-Улаанбаатар хотын төвд баригдах метроны төсөлд хөнгөлттэй зээл олгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Уулзалтын хүрээнд өөр ямар асуудлуудыг шийдвэрлэсэн бэ?

-Улаанбаатар хотын хөгжлийг хараад үнэндээ биширч байна. Ингэж хурдацтайгаар хөгжиж байгаа улсад зам, тээврийн салбарын хөгжил яахын аргагүй чухал асуудал болох нь тодорхой. Мөн Улаанбаатар хотын төвд метро барих ажил хэрэгжиж эхэлж байгаа юм байна. Энэхүү метрог барихад Япон улсын талаас хөнгөлттэй зээл олгох замаар хамтран ажиллах талаар ярилцаж, судлахаар шийдвэрлэлээ.

-Япон Улсын компаниуд “Эрдэнэс Тавантолгой”-д хувь эзэмших хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Хэрхэн шийдвэрлэхээр болов?
-Японы пүүс, компаниуд “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний ордод хувь эзэмших сонирхолтой байгаа. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой”-д хувь эзэмших асуудлыг хэрхэн төмөр замтай холбож шийдвэрлэх вэ гэдгийг цаашид ярилцаж, шийдвэрлэхээр болоод байна. Судална гэсэн үг юм.

-Танай улсын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа Олон улсын нисэх онгоцны буудлын төслийн хэрэгжилттэй танилцсан уу?

-Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын салбар Монгол Улсын зам тээврийн салбарт хэрхэн хамтран ажиллах талаар А.Гансүх сайдтай өнөөдөр  хэлэлцэж, ярилцлаа. Шинээр баригдаж байгаа Олон улсын нисэх онгоцны буудлын төсөл амжилттай хэрэгжиж байгаад тун таатай байна. Уулзалтын хүрээнд онгоцны буудлыг ашиглалтад орсны дараа менежментийн хувьд хэрхэн хамтран ажиллах, Япон Улсын компаниуд хэрхэн оролцож ажиллах талаар санал солилцсон.

Д.ЖАРГАЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж