Фейсбүүк фитнес арр-ыг худалдаж авлаа

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

Фейсбүүк фитнес арр-ыг худалдаж авлаа

Олон нийтийн сүлжээ сайт фейсбүүк томоохон наймааг ээлж дараалан хийх болсон билээ. Энэ удаад тус компани фитнес арр “Moves”-ыг худалдан авсан тухай BBC мэдээлжээ. Энэхүү наймааны үнэ өртгийг фейсбүүк нарийн мэдээлээгүй ч өмнөх наймаануудын өртөгтэй ойролцоо байж байх хэмээн шинжээчид таамаглажээ.

Тус арр нь хэдий хэр зам туулж, хэчнээн илчлэг шатаасныг харуулдаг ба iOS болон андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утас, таблетуудад зориулсан хувилбартай юм. Мөн үнэгүй татаж авч хэрэглэх боломжтой ба одоогоор 4 сая гаруй хэрэглэгчтэй болоод байгаа юм байна.

Энэхүү арр-ыг худалдан авснаар фейсбүүк компани фитнес технологийн зах зээлд хөл тавих бэлтгэлээ хийж буй бололтой.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж